auto-zaswarchin

Гадаадаас авто засварын чиглэлээр ажиллах хүч авахгүй

Энэ жил гадаадаас авах  ажиллах хүчний тоог 20 орчим хувиар бууруулахаа ХНХЯ-наас мэдэгдэж байна.

Монгол залуус инженерийн сэтгэлгээ сайтай, дээр нь МСҮТ-д суралцагчдын ур чадвар нэмэгдэж байна. Ийм учир энэ оноос эхлэн зарим нэг мэргэжлээр гадаадаас ажиллах хүч авахгүй гэдгээ ХНХЯ-наас мэдэгдээд байна.

Үүнд авто засварын чиглэлээр бусад орноос ажиллах хүч авахыг бүрмөсөн зогсоожээ. Ингэснээр дотооддоо сурч төгссөн автозасварчны мэргэжилтэй залуучуудыг ажлын байраар хангах боломж нээгдэнэ гэж байна. Мөн энэ чиглэлээр Вьетнам улсаас ажиллах хүч авахгүй гэдгээ ХНХЯ-наас мэдэгдэж, дотоодын ажлын байраа хадгалах бодлого хэмээн тодорхойлов.

ХНХ-ын сайд С.Чинзориг, “Бид хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй ажлын байрыг дотоодынхоо хөдөлмөрийн нөөцөөс хангах бодлого барьж байна. Өнгөрсөн жил гадаадаас авах ажилчдын тоог 30 хувиар, 2020 онд 20 хувиар, нийтдээ энэ хоёр жилд 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Үүний хүчинд гадаадаас авах ажилчдын тоо тодорхой хэмжээгээр буурч байгаа” гэв

2018 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 2016 оныхтой харьцуулахад 40 хувиар,  2017 оныхтой харьцуулахад 23 хувиар тус тус буураад байна.  Энэ байдал нь ажилгүйдлийг бууруулахад хувь нэмэр оруулж байгааг тэрээр онцолж байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих