Зүрхний цохилтоо хурдасгах замаар цусны эргэлтээ сайжруулхыг кардио гэнэ.Cardiovascular буюу зүрх судасны систем гэсэн утгатай. Кардио дасгал нь стресс бууруулах, бодисын солилцоо хурдасгах, илүүдэл өөхөө шатаах, ясны сийрэгжилтээс сэргийлэх зэрэг олон төрлийн ач тустай. Алхах гүйхээс эхлээд ууланд аврих, шатаар өгсөх, бокс, сагс, дээш тоглох зэрэг нь бүгд кардио дасгал болно.
Кардио дасгал нь 2 төрөл байдаг.
1. LOW INTENSITY CARDIO
2. HIGH INTENSITY CARDIO
High intensity cardio, low intensity cardio ялгаа ?
LOW INTENSITY CARDIO – Нэг хэв маягаар зүрний цохилтоо хурдан темптэй барих. 30с дээш минут үргэлжилнэ. Жишээ нь хурдан алхах дунджаар гүйх, төхөөрөмжин дээр шатаар өгсөх гэх мэт
HIGH INTENSITY CARDIO – Тодорхой хугацаанд зүрний цохилтоо хамгийн хурдан байлгах. Нийт үргэлжлэх хугацаа 20с доош минут. Жишээ нь спинниг дугуй маш хурдан 30сек жийгээд 10сек удаан хийнэ. Энэ үйлдлээ 10 минутын турш давтах.
Зарим хүнд low intensity cardio, зарим хүнд high intensity cardio илүү үр дүнтэй.
Кардио дасгалаар өөхөө шатаах
Таны өдөрт хоол хүнснээс авсан калорын хэсжээг нийт шатаасан калорын хэмжээ давж байж жин хасагдана.
Кардио дасгал их хэмжээний калор шатаах учир жингээ хасахад тустай гэсэн үг. Жишээ нь таны бие өдөр тутмын ажил, дасгал хөдөлгөөнөөр хүнүгт 2000 калор шатааж төдий хэмжээний илчлэг хоол хүнснээсээ авдаг бол жингээ хасахын тулд кардиор дасгал хийснээр дунджаар 500 калор илүү шатана. Хоол хүнснээс авсан илчлэгийг давсан учир үлдсэн 500 калорыг таны бие өөхөө шатааж олж авна гэсэн үг. Мэдээж эрүүл хүнс, хоолны дэглэм маш чухал.