Bulgogi

АМТТАЙ: Аминд дэмтэй амтат булгуги хийцгээе

Орц:

  • Соё соус- 2.5 аяга
  • Ногоон сонгино- 1 багц
  • Гүнжидийн үр- 4 халбага
  • Гүнжидийн тос- тал халбага
  • Шар айраг- 1 шил
  • Үхрийн мах- 1 кг
  • Будаа- 1 аяга
  • Ус- 2 аяга
  • Ургамлын тос- 1 халбага
  • Салатны навч- 1 багц

Хийх арга:

Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнжийн үр, гүнжийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчуудаа хийж, хөргөгчид хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих