Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн эцсийн үнэлгээнд хөндлөнгийн хяналтаар ажиллах, 2020 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн бэлтгэл ажлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтныг шалгаруулж урамшуулах журмын дагуу ирүүлсэн материалыг хэрхэн үнэлж ажилласан тухай холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцууллаа.
Тус хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн орны зохицуулалт, эмч ажиллагсадын хуваарилалтын талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нараас мэдээлэл сонсч, шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд 2019 оны эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур худалдан авах, ялангуяа мэс засал, гэмтэл, хавдрын хими эмчилгээний тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтанд анхаарах, жирэмсний хяналт, НҮЭМ-ийн нэг цэгийн үйлчилгээний журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлан болон “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын тайланг заасан хугацаанд ирүүлэх, ТТТӨ-ний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар орны зохицуулалтыг хийх, жирэмснээс сэргийлэх эм, хэрэгслийг худалдан авах болон нөөцлөх үйл ажиллагаанд хяналт тавих, НЭМГ-аас гаргаж буй бүх зөвлөмж мэдээллийг албан хаагчид болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэх, НЭМГ-ын даргын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/71 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан тайланг загварын дагуу заасан хугацаанд ЗТХШҮХ-т ирүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд анхаарч ажиллах, ТТТӨ-тэй холбоотой олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө.