Holiday Inn Ulaanbaatar зочид буудал аялал зугаалгын улирал ирж байгаатай холбогдуулан нийт аялагчдынхаа дунд “ХОГГҮЙ АЯЛЦГААЯ” фото зургийн уралдааныг зарлаж байна.
Уралдааны зорилго:
Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг хадгалж үлдэх, хоггүй аялах үлгэр дуурайллыг аялагчдад өгөх, эерэг хандлагыг түгээх
Уралдаанд оролцох нөхцөл:
Ta аялж байхдаа гаргасан хог хаягдлаа зориулалтын уут, саванд хийсэн зургаа илгээхэд л болно
Шалгаруулах журам:
Тухайн зургийн Like болон Public тохиргоотой Share-н нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан эхний 3 оролцогчийг шалгаруулна.
1 like – 1 оноо, 1 share – 5 оноо.
Шагнал:
1-р байр : InnJoy Restaurant at Holiday Inn-д гэр бүлээрээ хооллох 200,000₮-н эрх
2️-р байр: Хосын өрөөнд 1 хоног хонох эрх
3️-р байр: Crown Spa & Fitness at Holiday Inn-д хосоороо 1 сар үнэгүй хичээллэх эрх
Үргэлжлэх хугацаа: 2019.07.04 – 09.04ний хооронд буюу 2 сарын хугацаанд зураг хүлээн авна.
Та зургаа илгээхдээ “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудлын фэйсбүүк хуудас болон marketing@hih.mn гэсэн хаяг руу /Овог нэр, утасны дугаар, зургийн нэрээ бичиж/ илгээгээрэй.