~Хэн нэгнийг муулах нь өөрийгөө үгүйсгэж буй хэрэг~
Бид яагаад бусдыг муулдаг юм бэ? Тэр хүнийг алдааг нь засах гэж лав биш. Хэрэв тийм бол өөр хүнд биш өөрт нь хэлэх байсан юм. Хэн нэгний мууг нь чи өөрөө мэдчихсэн бол цааш нь өөр хүмүүст ярих хэрэгцээ юусан билээ?
Муулснаар та юу хождог юм бэ? Зүгээр л ярих юм олдохгүй болохоор муулдаг гэж та бодож байж магд. Гэтэл тийм биш. Бусдыг муулж байгаа нь далдуур та өөрийгөө магтаж байгаа хэрэг юм. Мэдээж тэр хүнийг чи муулж байгаа юм чинь чи өөрөө тэрнээс муу биш гэсэн мэдрэмж сэтгэлийн гүнд чинь байдаг. Бүр би бол ингэх байсан юм арай ч дээ гэж хэлэх нь ч бий.
Бусдыг муулна гэдэг нь бусдыг доош хийж өөрийгөө дээш татах гэсэн сэтгэлийн ов мэх юм. Муулаад ч хамаагүй түүнээс илүү гэдгээ өөрөө мэдрэх гэж байгаа Эго юм. Бүр хүн муулж таашаал авдаг хүмүүс ч байдаг. Бусдыг муулж явдаг хүнд хүмүүс дуртай байдаг билүү?
Бусдыг танд муулж байгаа хүн таныг ч бас цааш нь өөр хүнд муулж мэдэх нэгэн бус уу?
Ингэхээр бусдыг мулж байгаа нь би бол ховч таныг ч бас хэзээ нэг цагт цааш нь муулж мэднэ шүү гэж зарлаж байгаа хэрэг бу суу ?