56734928_2189196021119693_7310131674635829248_n

БСШУС-ын сайд ХИДСХ-той тулгамдсан асуудлаар санал солилцов

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Хувийн их, дээд сургуулиудын холбоо (ХИДСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй “Этүгэн” их сургууль дээр уулзалт хийлээ.  ХИДСХ-г 40 гаруй төрийн бус хувийн өмчит сургууль нийлж байгуулсан юм.

Уулзалтын эхэнд ХИДСХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн төрийн бус өмчийн их, дээд сургуулиудаас салбарын яаманд тавьж буй саналуудаа уламжлав. Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд төрөөс дэмжих, сургалтын агуулгын стандарт бий болгох зэрэг саналуудыг хэллээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өнгөрсөн оныхоор нь байлгах, салбарын бодлогод хувийн сургуулиудын асуудлыг тусгуулж ажиллахын тулд Сайдын зөвлөлд тус холбооноос төлөөлөл багтааж өгөхийг хүсэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг эдгээр асуудлыг судалж, анхаарч ажиллахаа илэрхийлээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын хяналт тогтмол тавина. Хангалтгүй байгаа сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр шаардлага тавьж ажиллана гэлээ.

Уулзалтыг хүрээнд Этүгэн их сургуулийн удирдлагууд сайдад Сувилахуйн болон нүүр ам судлалын ур чадварын төв,  Номын сан, Спорт заалаа үзүүлж, үр дүнд чиглэсэн хөтөлбөрийн шинэчлэл, програмаа танилцуулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих