~Сурагчийн цүнхний тухай зөвлөмж~
Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт
-Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
-Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
-Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
-Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;
Эцэг эх, асран хамгаалагчдад
-Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;
-Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
-Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
-Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;
-Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;
-Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах;