Бясалгал хийх
Бясалгал нь хүний бодол цэгцэлж, амар амгалан тайван байдлыг бий болгодог байна. Харин тайван амарч чадах үед хүний биеийн азотын исэл илүү боловсорч, судсаар дамжих цусны эргэлт хэвийн үргэлжлэхэд тус болдог байна.
Гэрийн тэжээвэр амьтныг өхөөрдөж, хайрлах
Судлаачид гэрийн тэжээвэр амьтантай хүмүүс цусны даралт бага байдаг гэдгийг тогтоосон байна. Жишээлбэл нохойгоо салхилуулан алхах, муурын үсийг сөргүүлэх илэх зэрэг нь эрүүл мэндэд том тусыг үзүүлнэ.
Хөдөлгөөн чухал
Өдөр тутамдаа цөөн минутаар алхах, гүйх, дугуй унах зэрэг идэвхитэй дасгал хөдөлгөөнийг хийж дадсанаар нас ахиад даралт хэмээх өвчинд дарлуулахгүй.
Кофег тохируулж хэрэглэх
Хэрвээ та кофег хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралтыг бууруулах биш улам нэмэгдүүлнэ. Харин өдөрт нэгээс илүүг хэрэглэж болохгүй. Ингэснээр та цусны даралтаа бууруулж чадна.