Дэлхийн гоо сайхны тэмцээний эрэмбээр дээгүүр бичигддэг “Манжуурын Мисс” тэмцээн зохион байгулагдлаа. Тодруулбал, “БНХАУ-ын Манжуурт 16 дахь удаагийн “Манжуурын мисс” тэмцээн болж, Ч.Анужин хоёрдугаар байрыг эзэлжээ. Монгол, ОХУ, Хятад гурван улсын уламжлалт энэхүү тэмцээнд улс тус бүрээс 12, нийт 36 бүсгүй оролцсон байна.
Тэргүүн миссээр Хятадын 22 настай Цзан Сипо шалгарсан бол гуравдугаар байрт ОХУ-ын Головина Александра орсон байна. Бүсгүйчүүд үндэсний хувцас, урлагийн номер, усны хувцастай гэсэн гурван төрөлд өрсөлджээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн танд амжилт хүсье.