urlagiin-academy-togsogchid-uzesgelen

“Урлагийн академийг төгсөгчид” үзэсгэлэн уран зургийн галерейд тавигдана

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей хамтран “Урлагийн академийг төгсөгчид” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг үзэгч олноо толилуулж байна.

Монголын урлаг, соёлын хөгжил цэцэглэлтийн алтан үед туурвисан алдартай бүтээлүүд, ард түмний бахдал болсон уран сайхны кино, жүжгийн тайз чимэглэлийн бүтээл, нийслэл хот, орон нутагт босгосон хөшөө дурсгал, цогцолборуудыг бүтээгчид нь академийг төгсөгчид билээ. Тэдний бүтээлүүдээс гадаадын дүрслэх урлагийн нэртэй музей, галерейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Мөн манай дүрслэх урлагийн их, дээд сургуулийн урлагийн үндсэн хичээлийг зааж байгаа эрдэмтэн багш нар, урлаг судлалын салбарт, эрдэм номын ертөнцөд бүтээл туурвиж буй доктор профессорууд тус академиудын төгсөгчид юм.

Монголын дүрслэх урлагийн түүхэнд бүтээлээрээ мөнхөрсөн зураач, уран барималч, эрдэмтэн судлаачид байгаагаас Монгол Улсын Ардын зураач тав, Төрийн шагналт ес, Урлагийн гавьяат зүтгэлтэн зургаа, Монголын урчуудын эвлэлийн шагналт 30 гаруй, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор нэг, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор тав, Соёл судлалын доктор нэг, дэд профессор хоёр байна.

Анх 1952 онд И.Е.Репиний нэрэмжит урлагийн академид монгол зураач суралцаж, төгссөнөөс хойш өдгөө зуу гаруй уран бүтээлч, урлаг судлаачид төгсөөд байгаагаас 73 уран бүтээлч 80 гаруй бүтээлээр энэ үзэсгэлэнд оролцож байгаа юм.

“Урлагийн академийг төгсөгчид” үзэсгэлэн аравдугаар сарын 02-ныг дуустал Монголын уран зургийн галерейд гарна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих