Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн жүжгийн анхдугаар наадам энэ сарын 5-11-ны өдрүүдэд Эрхүү хотод болох гэж байгаа билээ. Энэхүү наадам нь ОХУ-ын Эрхүү хотын Засгийн газрын ивээл дор зохион байгуулагдана.
УДЭТ-ын уран бүтээлчид Монгол ардын аман зохиол, үндэсний хэв шинжийг агуулсан Я,Баяраа, Б.Хишигжаргал нарын зохиол “Царцаа намжил” хүүхдийн жүжгээр оролцохоор болжээ. Уг олон улсын наадамд УДЭТ-ын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу, АЖ Н.Сувд тэргүүтэй нийт 15-н уран бүтээлчид оролцож байгаа юм.