mongol bujigchid

Гаванагийн фестивальд Монгол залуу балетчид

Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар үндэсний онцлог бүхий тоглолтыг толилуулав

    Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 26 дахь удаагаа наадам боллоо.

Энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг толилууллаа.

Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих