868b96b4-04c1-41fa-accd-37ba97bdcea3

Сургуулиудад олон жил болсон химийн бодисуудыг устгана

Аймгийн БСУГ, ОБГ, МХГ, БОАЖГ хамтран ерөнхий боловсролын сургуулиудын химийн багш нарыг “Сургуулиудын химийн хорт болон аюултай бодисын төлөв байдал, химийн хог хаягдал ба аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтад хамрууллаа.

Сургуулиудын химийн хичээлийн сургалтад ашиглаж байгаа химийн хорт болон аюултай бодисуудын ашиглалт, хадгалалтыг сайжруулах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгсөн юм. Мөн химийн хичээлийг лабораторид турших байдлаар зохион байгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулжээ.

Цаашид ерөнхий боловсролын сургуульд он удаан жил хадгалсан бодисуудыг эрх бүхий байгууллагаар татан авч төвлөрүүлэх, устгах үйл ажиллагааг зохион байгуулахаар болов. Мөн шинээр сургалтад ашиглах бодисыг худалдан авахдаа  мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг байхыг нэгдсэн бодлогоор зохицуулж өгөх хүсэлтийг яаманд уламжлахаар боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих