yopon-elchin

Гэндэнгийн уулзвараар Япон элчин рүү эргэхийг хориглов

Олимпын гудамж, Гэндэнгийн уулзвараас гадаад харилцааны яамны уулзварын хоорондын зайнд 110 тээврийн хэрэгсэл багтахаар 2 эгнээ замтай. Япон элчин тал руу цагт 60 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Эдгээр 60 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Олимпын гүүр талаас ирж буй урсгал их ачаалалтай болдог.

Энэ замын хөдөлгөөн нь хангалттай нэвтрэх боломжгүй учраас жолооч нар Олимпын гүүрээр биш Энхтайвны гүүрийг сонгож, зөвхөн нэг гүүр ачаалал үүсгэдэг. Тиймээс Гэндэнгийн уулзвараас Япон элчин рүү эргэх хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг гаргаж, Олимпын гүүрээр зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгож эхэллээ.

Олимпын гудамжны хойноос урагш чиглэлд зүүн эргэх хөдөлгөөнийг хорьсноор тус гудамжны урдаас хойш хөдөлгөөний эрчим нэмэгдэж, “Олимпын гүүр” мөн адил урдаас хойш чиглэлд нэвтрүүлэх чадвар сайжирч хөдөлгөөн хэвийн үргэлжилж, түгжрэл буурах давуу талтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих