Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Группээс коронавируст халдвар (COVID-19)–ыг шуурхай илрүүлэх 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
Энэхүү оношлуур нь коронавирусийн үүсгэгчийг чанарын аргаар тодорхойлох түргэвчилсэн кассетан оношлуур бөгөөд ISO 13485:2016 сертификатаар баталгаажсан, АНУ-ын CTK Biotech компанийн брэнд бүтээгдэхүүн юм. Манай улсын Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн, бүтээгдэхүүний чанар нь баталгаажсан тус оношлуур вирусийн халдварыг 10 минутад илрүүлнэ.
~”COVID-19″ халдварыг илрүүлэх 3000 ширхэг оношлуур хандивлав~
Дэлхий даяар тархаж буй коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол манай улсад бүртгэгдээд буй энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажилладаг улсын, нийслэлийн болон аймгийн онцгой комиссуудад Петровис Группийн зүгээс 15 сая төгрөгийн өртөг бүхий шатахуун хандивласан бол энэ удаад дахин эрүүл мэндийн салбарт 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлаж, хувь нэмрээ орууллаа.
Төр засгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон ард иргэдийн идэвх зүтгэл, сахилга батын үр дүнд улс орондоо үүсээд буй коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг эрдэнэт хүний амь насны эрсдэлгүй даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.