nuurs

Өрхүүдэд хадгалагдаж байсан өнжмөл нүүрсийг худалдан авч байна!

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 12-р сарын 21-ний амралтын өдрүүдэд ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Г.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг /ХУД ЗДТГын Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд, Хороодын засаг дарга нар, хороо хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагчид, Хүрээлэн буй орчны цагдаа, онцгой байдлын ажилтанууд/ түүхий нүүрсний нөөцтэй гэж мэдээлсэн 12 айл өрхийн 18 тн 999 kг түүхий нүүрсийг ачуулж буулгуулахад хяналт тавин тус дүүргийн 6-р хороонд байрлах “Хоёулаа хүү”ХХК-ны халаалтын уурын зууханд хүлээлгэн өгч ажиллалаа.

Түүхий нүүрсийг 1тн-г нь уурхайн амнаас авч байсан үнээр нь бодож олгож байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих