Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тохиодог.
Дэлхийн 171 оронд тус өдрийг олон нийт, нийгмээрээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах, уг өвчнөөр өвдсөн хүүхэд, тэдний гэр бүлийхнийг дэмжихэд уриалан тэмдэглэж байна.
Хүүхдийн аль ч насанд тохиолдож болдог хорт хавдар нь 16 бүлгийн 100 төрөл бий.
Энэхүү өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгаас “Эрэлхэг баатрууд” өдөрлөгийг зохион байгуулах юм.