Хар тамхи, мансууруулах бодис зарсан болон хулгайн хэрэгт холбогдож байсан С.Баярмаа гэх эмэгтэйг хилээр орж ирсэн даруйд нь хууль хүчний байгууллагынхан баривчилжээ.
Хэргийг эргэн сануулахад, С.Баярмаа хулгай, хар тамхи худалдаалсан хэрэгт холбогдож байсан. Тодруулбал, урд хөршөөс бусдаар мансууруулах бодис авчруулан удаа дараа худалдсан хэргээр шалгагдаж байсан юм. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноож, бараа нийлүүлдэг хамтрагчийг нь хоёр жил хорих ялаар шийтгэсэн.
Ингэхдээ шүүхээс С.Баярмаагийн хэргийг 2017 оны долдугаар 1-нээс шинээр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд нийцүүлж, яллах дүгнэлт үйлдэх даалгавар өгч прокурорт буцаах үед тэрбээр урд хөрш рүү зугтсан байжээ. Түүнийг саатуулсан бөгөөд хэргийг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.