utasnii-heregleeg-horiloo

Франц сурагчид сургууль дээрээ гар утас хэрэглэхгүй байх болжээ

~Франц сурагчид сургууль дээрээ гар утас хэрэглэхгүй байх болжээ~

Өнөөдөр дэлхийн цөөнгүй оронд хичээлийн шинэ жилийн нээлт болж буй. Тэдний нэг болох Францын сургуулиуд шинэ дүрэм хичээлээ эхэлж байна.

Өнөөдрөөс франц сурагчид ангидаа гар утас хэрэглэхгүй. Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачлагаар анги танхимд гар утас, таблет, ухаалаг бугуйн цаг хэрэглэхийг хориглох дүрмийг өнгөрсөн долдугаар сард парламентаар дэмжиж баталсан юм.

“Энэ дүрэм 15 хүртэлх насны нийт 12 сая сурагчийг сахилга баттай, ухаалаг утаснаас хэт хамааралтай болох явдлыг засахаас эхлээд олон сайн дүр авчирна гэж найдаж байгаа” гэдгээ Боловсролын сайд Мишель Бланкер онцолжээ.

Ахлах сургуулийн сурагч 15-18 насныханд уг дүрэм үйлчлэхгүй, харин сайн дурын үндсэн дээр зохицуулагдах аж. Мөн уг дүрмийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар биш сургуулиуд өөрсдөө шийдэхээр үлдээсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих