2019 оны 12 сарын 16-ны байдлаар эмнэлэгт нийт 556 үйлчлүүлэгч байгаагаас хүүхэд 327 байна. Хүлээн авах тасгийн 2019 он 12 сарын 15-ны мэдээгээр нийт 398 хүүхэд ирж үзүүлсэн бөгөөд үүнээс 103-аар ирсэн 4, хэвтэх бичигтэй 31, биеийн байдал дунд болон хөнгөн гэсэн үнэлгээтэй ирсэн нь 360 байна.
Хүлээн авах тасагт эрэмблэлтийн сувилагч ажилладаг байсныг эмч болгон 2019 онд 8 их эмч шинээр авч ажиллуулж байна. Ингэснээр хүлээн авахаар ирсэн хүүхэд бүрийг их эмч эрэмбэлж яаралтай тусламж шаардлагатай хүнд хүүхдүүдэд цаг алдалгүй зохих арга хэмжээг авч, дунд болон хөнгөн үнэлгээтэй хүүхдийг ирсэн дарааллын дагуу үзэж тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хүлээн авах тасагт ажлын цагаар хүүхдийн үзлэгийн эмчийг 2, эрэмбийн эмч-2, насанд хүрэгчдийн эмч-2 ажиллуулж харин жижүүрийн хугацаанд нийт 40 ажилчин эмнэлэг дээр хонон ажиллаж байгаагаас их эмч-14, сувилагч-19, үйлчлэгч-4, харуул-2, слесарь-1 болгон нэмэгдүүлэн ажиллаж байна.
Иймээс ард иргэд та бүхэн эмнэлгээр үйлчлүүлэхдээ хүлээцтэй соёлтой байж, амны хаалтаа зүүн, ханиад томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэлгүй цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагатаа хандаарай.
Жил бүрийн энэ үед улирлын шалтгаанаар томуу томуу төст өвчний дэгдэлт их байдагтай холбогдуулан ард иргэд та бүхэн:
• олон нийтийн газраар амны хаалт зүүж хэвших,
• 0-5 насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх,
• Дархлаагаа дэмжин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, халуун бүлээн шингэн сайн уух зэргийг эмч эмнэлгийн ажилчид зөвлөж байна.
Манай эмнэлэг Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг ханган төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.