USA-tserguud

Сирийн хойд нутгаас АНУ-ын цэргүүд гарч байна

Америкийн цэргүүд Сирийн зүүн хойд нутаг дахь Тель Тамр хотоос гарсан байна. Курдуудын хяналтад байсан энэ хотоос гарч байгаа Америкийн цэргүүд Иракийн баруун нутаг руу шилжин байрлаж байгааг АНУ ын батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.

Гэхдээ Пентагоны тэргүүн Америкийн цэргүүд Исламын улс террорист бүлэглэлийнхэнд дахин сэргэх боломж олгохгүйн тулд цэргийн ажиллагаа үргэлжлүүлэх болно гэдгийг онцолсон байна. Афганистанд айлчилж байгаа Америкийн батлан хамгаалахын сайд тус улс Иракаас террористуудын эсрэг тэмцэх ажиллагаагаа үргэлжлүүлэхийг үгүйсгээгүй аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Туркийн талаас гал зогсоосон Сирийн бүс нутагт Америкийн цэргийн албан хаагчдыг гаргаад байгаагаа баталсан байна. Үүний зэрэгцээ Анкаратай хийсэн тохиролцооныхоо хүрээнд Америкийн цэргүүд Сирийн зүүн хойд нутаг дахь тусгай хуарангуудад нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих