oron-nutgiin-avtobus

Орон нутгийн автобусны үнэ 300-9500 төгрөгөөр нэмэгдлээ

~Орон нутгийн автобусны үнэ 300-9500 төгрөгөөр нэмэгдлээ~

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт өчигдрөөс буюу 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ийнхүү өөрчлөлт оруулж эхэллээ.

Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг.

Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй болон жишиг тарифтаа хүрсэн хэдий ч 2013 оноос хойш шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажилладаг, зорчигч урсгал багатай чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхлэгч 40 орчим аж ахуй нэгж болон Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа санал, шаардлага ирүүлсэн талаар АТҮТ ТӨҮГ-аас мэдээлж байсан.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих