NUB-iin hun amiin sangiin terguun

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн Монгол дахь суурин төлөөлөгчийг  хүлээн авч уулзлаа.

Олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээж, сумдын сургуулийн дотуур байр, сурагчдын ариун цэврийн өрөө зэргээр  НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт маш олон төсөл хэрэгжин хөрсөн дээрээ буусан үр дүн бий.

Тэр бүгдэд манлайлан ажилласан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахарагийн томилолтын хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаа аж.

Монгол Улсад ажиллах хугацаандаа тэрээр залуучуудын хөгжил, жендерт суурилсан хүчрхийлэлтэй тэмцэх асуудал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн билээ.

Хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн  хатагтай Наоми Китахараг  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүлээн авч хүндэтгэн  “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих