read book

Номын хуудсаас ирээдүйн СЭХЭЭТЭНГ хэрхэн бэлдэх вэ?

0-24 сартайд

0-24 сартайд өнцөг мохоо, 10-аас доош хуудастай, өдөр тутмын амьдралын сэдэв бүхий, тоглоомын хэлбэрт оруулсан, дардаг, түлхдэг, дуугардаг, хүний биед харшлахгүй өнгө будагтай ном байх ёстой гэнэ.

2-5 настайд

Харин 2-5 настай хүүхдэд зориулсан ном нь ярианы ур чадварыг дэмжсэн богино үлгэр, шүлэг бүхий зурагт хуудастай танин мэдэхүйн зорилготой бөгөөд эрэгтэй эмэгтэйг харгалзан үзсэн байх шаардлагатайг онцолжээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нас онцлогт тохирсон номыг сонгож чаддаггүй нь хүүхдийг номтой ойртуулахад бэрхшээл болдог. Тиймээс 2-16 насандаа хэний, ямар зохиол уншсан байхыг зөвлөсөн жагсаалт гаргажээ.

Өдөрт 10-20 минут л зарцуулъя

Хүүхдээ өдөр бүр 10-20 минут ном уншуулах хэрэгтэй. Үүнийг сургачихвал бусад эерэг өөрчлөлт аяндаа гарна гэж судлаачид үзэж байна.

Ном уншдаг хүүхэдтэй болохын тулд төрсөн цагаас нь эхэлж сургах хэрэгтэй. Хүүхдийн гурван нас хүртэлх хөгжлийн явцад тархинд нь”ном” гэсэн бүлэг тогтолцоо үүсгэснээр уншдаг хүнийг төлөвшүүлж чаддаг.   0-5 настайд хүүхдэдээ ном уншиж, харилцан ярьж өгснөөр үгийн баялгийг дөрөв дахин нэмэгдүүлж, тархины хөгжлийг 90 хувьд хүргэдэг.

Түүнчлэн хүүхэдтэйгээ ном уншиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг гэр бүлд өссөн дөрвөн настай хүүхдийн ярианы баялаг 1100 орчим үгтэй байдаг бол, хүүхдэдээ цаг зарцуулдаггүй айлын хүүхэд 500-аас доош үгийн хүрээнд эргэлддэг байна. Энэ нь цаашлаад сургуульд хэрхэн суралцах, аливааг ойлгож хүлээж авах чадварын суурь болж өгдөг. Хүүхдэд өдөр бүр 10-20 минут ном уншиж өгөхөд IQ-г нь зургаан оноогоор өсгөж, сурах чадварыг нь 3-4 дахин нэмэгдүүлдэг байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих