tsetserleg

Канад хийцийн сургууль, цэцэрлэгийн байгууламжид шалгалт явуулав

Онцгой байдлын ерөнхий газрааас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар судалгаанд хамрагдсан 31 барилга байгууламжаас Чингэлтэй дүүрэгт-5, Баянгол дүүрэгт-2, Хан-Уул дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-9, Сонгинохайрхан дүүрэгт-6, Сүхбаатар дүүрэгт-5, Багануур дүүрэгт-1, Налайх дүүрэгт-18 Багахангай дүүрэгт 1 объект тус тус хамрагджээ.

Үүний дагуу Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан ажилласан байна.

Бусад үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нарт хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих