Өчигдөр буюу 2021-04-26-ний өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Анх 2000 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ.
Оюуны өмч, шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд зэргийг хуулиар хамгаалах дараах хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм.
ҮҮНД:
? Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
? Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
? Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн бол Монгол Улс 2003 оноос эхлэн нэгджээ.