suragchdiin-amralt

Дунд ангийн сурагчдын зуны амралтын хуваарь тодорхойгүй байна

Хөдөө орон нутгийн сургуулиудын гуравдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэллээ. Аймаг, сумдын сурагчид дөрөвдүгээр сарын 15-н хүртэл гурван долоо хоног амрах юм. Харин нийслэлд сурагчдын амралт дөрөвдүгээр сарын 6–аас эхлэнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно хэмээн уг тушаалд заажээ.

Дашрамд дурдахад сурагчдын зуны амралт 1-2 дугаар ангийнхан зургадугаар сарын 1-нээс амрах бол 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн амрах төлөв гарчээ. Одоогоор 6-12 дугаар ангийн сурагчдын зуны амралтын хуваарь гараагүй байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих