Даатгалын хураамжийн орлого 2020 оны эхний хагас жилд 94.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 27.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 8.1 (7.9%) тэрбум төгрөгөөр буурч, даатгалын нөхөн төлбөр 2.4 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Даатгалын хураамжийн орлого 2020 оны 2 дугаар улиралд 54.1 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 10.4 (16.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 13.4 (33.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 2 дугаар улиралд 12.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 725.1 (5.7%) сая төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 (22.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.