uert-ortson-zam

Баян-Өлгйн үерт эвдэрсэн замд 1.3 тэрбум төгрөг төсөвлөв

~Баян-Өлгйн үерт эвдэрсэн замд 1.3 тэрбум төгрөг төсөвлөв~

Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймагт учирсан хохирлыг арилгахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ. Тодруулбал, Өлгий суманд нэн шаардлагатай байгаа 540 гаруй сая төгрөгийн 468 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс үлдсэнийг нь аймаг, сумын нөөц сангаас гаргахаар боллоо.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлыг шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. Түүнчлэн үерийн улмаас 13 аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж эвдэж сүйдсэн юм. Үүнийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Сануулахад, долдугаар сар гарсаар Баян-Өлгий аймагт усархаг бороо орсны улмаас хоёр удаа уруйн үер бууж, Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн юм.

Тус суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Гамшгийн улмаас улсын онцгой комисс болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд 115 мянган долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос гамшгийн үед шаардлагатай 33 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих