Language-Communication

Англи хэлийг эмэмшсэн бол дараах 5 хэлийг амархан сурдаг

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд хэлний мэдлэг сайлшгүй хэрэгцээ болсон.Тэгвэл  Англи хэлийг төгс эзэмшсэн хүн дараах таван улсын хэлийг төвөггүйхэн сурдаг гэнэ.

Африк хэл

Африк хэл нь Англи хэлтэй адил Баруун Германы хэлний ай саванд багтдаг. Гэхдээ өгүүлбэрийнх нь бүтэц англи хэлнийх шиг төвөгтэй биш. Дүрмийн тал дээр логикоор бодоод ч олчихмоор, хувиргал багатай гэдгээрээ онцлог юм. Үйл үг нь цагаар хувирдаггүй, мөн эр, эм хүйс гэж үгүй. Тэгсэн хэрнээ ихэнх үг нь Англитай төстэй учир тааж олоход амархан. Жишээ нь “What is that?” гэдэг өгүүлбэрийг Африкаар “Wat is dit?”  гэдэг. Бараг л ялгаагүй байгаа биз?

Франц хэл

Excellent, colour, identity зэрэг 8000 гаруй англи үг Франц гаралтай гэвэл итгэх үү? Орчин үеийн Англи хэлний 1/3-д франц хэлний нөлөө бий гэж хэл судлаачид үздэг. Тиймээс франц хэлний үгийн сан дотно танил санагдах болно. Франц хэлийг ахисан түвшинд сурахыг хүсвэл үйл үгний 17 хувирал дунд нь төөрч мэдэх л юм. Гэхдээ л англи хэл мэддэг хүнд ядах зүйлгүй. Бас орос хэл гадралдаг бол бүр ч хялбар болно.

Испани хэл

Испани хэлэнд нэг авууштай, сэтгэл татам чанар бий. Испани хэлний үг яг бичигдсэнийхээ дагуу л уншигддаг. Тиймээс энэ хэлээр уншиж, бичнэ гэдэг “ногоон гэрэл”-ээр зам гарахтай адил юм. Англиар сайн ярьдаг хүмүүст дуудлага нь ч бас амархан. 10-хан эгшигтэй бөгөөд ганцхан C үсэг нь л ээдрээтэй. Испани хэлийг албан ёсны хэлээрээ сонгосон орнууд маш олон бий. Тиймээс англи хэлний дараа сурах хэрэгцээтэй хэл нь испани ч байж мэдэх юм.

people-with-signs

Дани хэл

Англи хэлний бас нэгэн авга, Баруун Германаас гаралтай Дани хэл бүтцийн болон өгүүлбэр зүйн хувьд чиний сайн мэддэг хэлтэй нэлээд төстэй. Дуудлага, үгийн сан нь ч мөн Англи хэлтэй ихэр гэхэд болно. Жишээ нь, Green гэдэг үг groen, the old man гэдэг үг de oude man гэж бичигддэг. Дани хэл Германтай төстэй хэдий ч, дүрэм нь хавьгүй амархан.

Норвеги хэл

Норвеги болон англи хэл үгийн дэс дараалал, өгүүлбэр зүйгээрээ ойролцоо. Тэгсэн мөртлөө үйл үг нь хүн, тооноосоо хамаарч хувирдаггүй. Харин өнгөрсөн цаг дээр –e дагавар л залгана.

Дээрхээс гадна Португаль, Швед, Итали, Эсперанто хэлүүдийг сонирхоод үзээрэй. Хэдхэн сарын дотор л “үр дүн”-г нь харж чадна. Амжилт!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих