Эзэгтэй нарын цэвэрлэгээний үнэн туслагч гэгдэх Fairy айл бүрийн гал тогоонд нийтлэг харагддаг. Тос сайн арилгадаг хэмээн эзэгтэй нар ихэд таашаадаг уг шингэнийг хамгийн анх төмрийн зэв арилгах зорилгоор бүтээжээ. Үүнээс хойш хэрэглээний явцад тосыг ч мөн сайн арилгаж байгааг нь анзаарч, гэр ахуйд хэрэглэж эхэлсэн гэдэг.
Харамсалтай нь дэлхийн хүн амын нилээн хэдэн хувь нь энэхүү шингэнээс болж хорт хавдартай болсоноо ч мэдээгүй явдаг байна. Уг бүтээгдэхүүнд агуулагддаг хүнд металууд нь аяга тавагны гадаргуу дээр бүрхэгдэн тогтож, хооллох явцад бие рүү орж хавдар үүсгэдэг.
Fairy-ээр угаасан эдлэлийг 1 цаг орчим урсгал усанд угааж байж бүрэн арилдаг болох нь тогтоогджээ.
Дутуу арилсан шингэний хорт бодис нь хүний биед хортой нөлөө үзүүлж, удаан хэрэглээний явцад хорт хавдар, ходоодны шарх үүсгэдэг болох нь олон судалгаа нотолсон байдаг. Тиймээс Европын зарим орнуудад оруулж ирэхийг, ахуйн хэрэглээнд хэрэглэхийг бүр мөсөн хориглоод байгаа юм байна.