b2c0

Ё. Баатарбилэг: Яамны бус үйл ажиллагаанд сурагчдыг оролцуулахгүй

Засгийн газрын өнөөдрийн /2019.04.03/ хуралдаанаар багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр зарим шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулах, Багш нарыг орон нутгийн Засаг захиргаанаас зохион байгуулж байгаа төрөл бүрийн ажилд татан оролцуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Мөн төгсөх ангийн сурагчид хичээл сургуулиа элдэв тэмцээн уралдаанаас болж тасалдуулахгүй байх үүднээс зохицуулалт хийхээр болжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна.

Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулахыг дэмжинэ. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих