suragch-640x426

Харьяа тойргийн хүүхдүүдийг шалгалтгүйгээр бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38,232 зургаан хүүхдүүд  элсэх аж. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдынхаа бүртгэлийг энэ сарын 13-наас 27-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй бөгөөд  элсэлтийн явцын мэдээг тавдугаар сарын 17, 24-нд гаргаж олон нийтэд мэдээлэх бөгөөд элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
  • Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  • Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
  • Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
  • Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.
  • 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих