Инээдийг судалдаг шинжлэх ухааныг геотологи гэдэг.
Статистикаас харахад хүүхдүүд өдөрт 300-400 удаа инээдэг бол насанд хүрэгчид 15-20 удаа л үнэн сэтгэлээсээ инээдэг гэнэ. Нялх хүүхдүүд гурван сар хүртлээ инээж чаддаггүй гэнэ. Өдөрт 15 минут инээдэг хүний амьдрал нэг өдрөөр уртасдаг.
Инээдийн талаарх сонирхолтой баримтууд
-Нялх хүүхдүүд гурван сар хүртлээ инээж чаддаггүй. /Гэхдээ одооны хүүхдүүд ч өөр болсон шүү, дөнгөж төрөөд ч инээсэн тухай мэдээлэл фейсбүүкээр явж л байсан/
-Өдөрт 17 минут инээдэг хүний амьдрал нэг өдрөөр уртасдаг.
-Инээд элгийг “цэвэрлэдэг”. Бид инээхдээ удаан, гүн амьсгаа авдаг. Ингэснээрээ илүү их агаарыг гадагшлуулж, элгээ “дасгалжуулдаг” аж. Түүнчлэн уушгины цусан хангамжийг сайжруулдаг юм байна.
– Инээх үед уушгинаас агаар 100км цагийн хурдтайгаар гардаг
-Инээд аз жаргалын гормон болох эндорфиныг ялгаруулдаг. Энэхүү гормон нь бидний сэтгэл санааг сайжруулахын дээр өвдөлт намдаадаг юм байна.
-Инээд илүүдэл жингээ хаяхад тусладаг. Эрдэмтдийн тооцоолсноор өдөр 15 минут инээх нь долоо хоногт гурван удаа 30 минут дасгал хийсэнтэй тэнцдэг гэнэ.
-Инээд бол хамгийн сайн амралт. Таван минут инээхэд л 30-40 минут амарсантай тэнцэнэ.
-Ихэнх хүмүүс инээснээр үрчлээ тогтоно гэж боддог. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар инээснээр нүүрний булчинг чангалж, арьсыг эрүүл, залуу болгодог гэнэ. Учир нь инээх үед нүүрний 17 булчин ажилладаг бол уурлахад 47 булчин ажилладаг юм байна.
-Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их инээдэг.
-Германд эмч-алиалагчдын холбоо гэж байдаг. Тэд тоглоом, наргиа, инээд, хөгжилтэй уур амьсгал бэлэглэн хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд тусладаг аж.
-Өөдрөг үзэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх нь гутранги үзэлтэй хүмүүсийнхээс 40 хувь бага байдаг.
-Инээмсэглэн үйлчилдэг зөөгч инээмсэглэдэггүй ажилтнуудаасаа хоёр дахин их цайны мөнгө авдаг.
-Арабын хойг болон Баруун Өмнөд Азид “инээдмийн цэцэг” гэж нэрлэгддэг ургамал бий. Энэ ургамлын үр хүнийг хагас цагийн дотор ямар ч шалтгаангүйгээр инээлгэдэгийн дээр хүн үүний дараа бат бөх унтдаг гэнэ.
-Хамгийн их инээмсэглэдэг хүмүүс Бразиль, Кубад байдаг. Харин Скандинавын үндэстнүүд нэг их инээдэггүй гэнэ.
-Инээмсэглэл “халдвартай”. Зөрж өнгөрөх хүн рүү харан инээмсэглэ. Тэр хүн тань руу заавал инээх болно.