Хүүхэд танил биш, урьд сонсоогүй, хараагүй, мэдэхгүй зүйлээсээ ихэвчлэн айдаг. Айж, түгших нь өөрт нь аюултай, тодорхой биш нөхцөлд үзүүлж буй төрөлхийн хариу урвал боловч, үүнийгээ таньж даван туулахад нь эцэг эхийн тусламж зайлшгүй хэрэгтэй.
Тэд санаа зоволт, айдсаа хэрхэн даван туулж, зохицуулж сурснаасаа сэтгэлзүй нь эрүүл өсдөг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхэд нэг бүрээ сайн сонсож тэдний үйл хөдлөл, үг бүхнийг ажиглаж шантралгүй тайлбарлан таниулагч байх зайлшгүй шаардлагатай.
Бид багадаа нүглээс, хадны мангаагаас их айдаг байж билээ. Хүүхдүүд:
2-4 настнууд
– Хөтөвч, суултуур
– Харанхуй, сүүдэр
– Ганцаараа унтах
– Чанга чимээ
– Цэцэрлэгт үлдэх
– Сүнс, мангас
– Танихгүй хүнд өгч явуулах
5-7 настнууд
– Харанхуй
– Гал
– Найзгүй үлдэх
– Эмч болон тариа
– Амьтан болон шавж
– Гэрийн даалгавар
– Шинэ сургууль, багш
– Шүдний хорхой
– Аав ээждээ тоогдохгүй байх
8-11 настнууд
– Муу хүмүүс болон сүнс
– Гэртээ ганцаар үлдэх
– Хэн нэгэн үхэх
– Өвдөлт мэдрэх
– Сургууль дээрээ алдаа гаргах
– Найзууддаа гадуурхагдах
– Шинэ сорилт хийхээс