osol-gemtliin-uyd-surgalt-nalaih-2019

Осол гэмтлийн үед эмнэлэг хүргэх яаралтай тусламжийн сургуулилт боллоо

Австралийн Griffith Univercity эрдэмтэн Hamish McLean, Duncan McConnell болон Канадын Галын аврах ангийн дарга Darrell Reid, Их британи улсын Колумба их сургуулийн яаралтай тусламжийн эмнэлгийн профессор Joy Acker нар удирдан ослын үеийн анхан шатны тусламжинд “Салбар дундын оролцоо” дадлага сургалтыг Налайх дүүрэгт энэ сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид, Цагдаагийн албан хаагчид, Зэвсэгт хүчний 014, 337 дугаар ангийн болон Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн дуудлага хүлээн авагч бага эмч, жолооч, сувилагч мөн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч гэхмэтчилэн нийт 40 гаруй хүн оролцож, дүрд хувиран багаараа хэрхэн зохион байгуулалттай ажиллаж, аврах ажиллагааг хэрхэн явуулах, амилуулах суурь тусламжийг үзүүлэх, зөв эрэмбэлэн ангилах зэрэгт суралцаж, дадлагажлаа. Мөн ЭМЯ-ны мэргэжилтэн н.Бархас, НЭМГ-ын Гамшиг, онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар тус дадлага, сургуулилтанд оролцлоо.

Мөн “Гэмтлийн үед эмнэлэг хүртлэх яаралтай тусламж” сэдвээр сургалт явуулж Эрүүл мэндийн төв болон Онцгой байдлын хэлтэст олныг хамарсан гамшгийн үед түргэний тэргэнд байх ёстой иж бүрдлийг бэлэглэсэн. Үүнд: ослын үед өмсөх фосфорддог таних тэмдэг бүхий эмч жолоочийн хантааз, нэг удаагийн ороох, боох материал, цус тогтоох болон хугарлын үеийн чиг мѳн амьсгалын замыг чѳлѳѳлѳх багаж хэрэгсэл багтсан байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад МЯТН-ийн тэргүүн, УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх, УНТЭ-ийн бөөр судлалын их эмч Н.Сувдаа, Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Нэргүй нар хамтран ажиллалаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих