etseg ehchuudiin uureg

XXI зууны иргэнийг бэлтгэх эцэг эхчүүдийн үүрэг

~XXI зууны иргэнийг бэлтгэх эцэг эхчүүдийн үүрэг~

Хичээлээ л сайн хийх юм бол чи сайн хүн болно, үгүй бол муу хүн болно гэх улиг болсон харанхуй сургаалаа зогсоох хэрэгтэй. Амьдрал дээр ангидаа толгой цохидог байсан онц сурлагатнууд хожим муу амьдарч, харин эсрэгээрээ тааруухан сурлагатнууд сайхан амьдарч байгааг амьдрал баталж, та өөрийн нүдээр харчихаад энэ мэтээр хүүхдээ мунхруулахаа зогсоох хэрэгтэй.

Харин үүний оронд хүүхэддээ ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдэхэд тусла. Хэрэггүй хуурамч айдсыг зохиомлоор хэзээ ч битгий үүсгэ.

Үүний оронд эрдэм сурахын ач тусыг бодит жишээнүүд дээр тайлбарлаж, санал бодлоо хуваалцаж, хүүхдийнхээ сонирхолыг сайн зүйл рүү өдөөж, дур сонирхолтой зүйлдээ шимтэхэд нь бүхий л боломж нөхцлөөр хангах нь чухал. Энэ бол өнөөдрийн бяцхан хүү охины ирээдүйн том амжилтын үндэс суурь нь байх болно.

Миний хүүхэд юм чинь чи намайг дагах ёстой. Миний хэлснээр хийх ёстой гэсэн хэт хуучирсан муйхар хүмүүжлийн аргаас татгалзаарай. Учир нь орчин цагийн индиго, кристал хүүхдүүдийг заавал хүмүүжүүлэх гэж албадах шаардалагагүй. Тэд өөрсдөө асар хурдан сэтгэж, юмыг амархан сурч, юу хүсч байгаагаа танд өөрийнхөөрөө илэрхийлж байгаа илэрхийлэмжийг нь анхааралтай ажигла.

Сайн хүн болгох гэж байгаа нь энэ гээд, эсвэл хүмүүжүүлж байгаа нь энэ гээд хүүхдээ эвдэхээс зайлсхий. Гэхдээ энэ нь хэт дураар нь тавь гэсэн үг биш бөгөөд та эцэг, эх хүний хувьд түүнд үнэн, худал, зөв, буруу зүйл гэж юу болох талаар хэлж өг. Зарим тохиолдолд хүүхэд тань таны хүмүүжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөр. Ухамсар, сэтгэхүйд тань тогтсон буруу үзэл, төөрөгдөл, мунхагаа олж харж, засч залруулах ухаалаг алхмуудыг хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байдаг шүү дээ.

Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь бусадтай хамтран тоглохоос эхлээд олон нийтийг хамарсан ажилд оролцох, уралдаан тэмцээнд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж нүүр хагарах гэхчилэн шат дараатайгаар явагддаг. Өөрөө юу хүсч байгаагаа мэддэг, бусадтай харицлаж, өөрийгөө ойлгуулж сурсан хүүхэд хаана ч амархан хөлөө олж, улмаар манлайлагч болж чаддаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих