usnii-urgalt

Үсний ургалтыг сайжруулах хүнс

Үс сайхан бол зүс сайхан хэмээдэг. Гялалзсан урт үсээр өөрийн гоо сайхныг тордох нь юутай сайхан.  Тэгвэл үсний ургалтад эерэгээр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд хэрхэн үйлчлэх талаар мэдээлэл хүргэж байна.

Загасны тос

Загасны тосны хамгийн чухал агууламж нь омега 3 байдаг. 120 эмэгтэй оролцсон судалгаанд загасны тосыг өдөр тутамдаа хэрэглэдэг бүсгүйчүүдийн ус уналт, загасны тос огт хэрэглэдэггүй бүсгүйчүүдтэй харьцуулахад бага байсан байна.

Амтат төмс

Каротинийн агууламжаараа амтат төмс энэ жагсаалтад багтаж байна. Энэ нь үсний уян хатан байдлыг дэмжиж байдаг.

Авокадо

Авокадо нь витамин E-ээр баялаг амтат жимс юм. Нэгэн судалгаанд үсний уналттай хүмүүс оролцсон бөгөөд 8 сарын турш тогтмол витамин E өгөхөд тэдний 34,5 хувьд нь эерэг үзүүлэлт илэрсэн байна. Мөн витамин E нь стрессээс үүдэлтэй үсний уналтад тустай.

Хясаа

Хурц амттай далайн гаралтай бүтээгдэхүүнд дургүй бол санаа зоволтгүй. Хясаа нь цайраар баялаг бөгөөд та цайрыг улаан мах, шош, бүхэл үрийн гурил зэргээс авах боломжтой.
Цайр нь үсний гинжин холбоо буюу ургалт, уналт, ургалтад нөлөөлдөг. Цайрыг хэтрүүлэн хэрэглэх нь эргээд үс уналтад нөлөөлөх тул зүй зохистой хэрэглэх хэрэгтэй.

 Сам хорхой

Үсэнд тустай цорын ганц бүтээгдэхүүнийг сонго гэвэл сам хорхойг сонгоход буруудахгүй. Учир нь витамин B, D, цайр, төмөр бүгдийг агуулж байдаг. Мөн сам хорхойд багахан хэмжээний омега 3 ч байгаа юм.

Шош

Хэрэв та цагаан хоолтон бол уургийн эх үүсвэрээ шошоор орлуулж болох юм. Та генетикийн бус үс уналтаас болж шаналж яваа бол шошийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Үсний ургалт сард дунджаар 1,2 см байдаг бөгөөд таны үсний ургалт маш удаан байвал шошноос бүү татгалзаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих