oddiin owchin

Та Оддын өвчин тусаагүй биз…

Таныг хүндэлсэн хүмүүс тантай бөхөлзөн мэндэлж харьцана. Таныг л анзаараад байгаа юм шиг олон нүд тань дээр л тусаад байгаа мэт санагдана. Та эхлээд гайхна нэг л эвгүй ч юм шиг санагдана. Удахгүй та дасч эхэлнэ. Гоё санагдана.

Хүмүүс чамайг мундаг гэж хүндлэхэд би мундаг юм байна гэж итгэнэ. Өөрөөрөө бахархана. Дүрдээ итгэж сүрдээ найдна. Хүмүүс чамайг харж байгаа гэж бодоод алхаа гишгээ чинь хүртэл нэг л өөр болно. Харц хүмүүсрүү биш тэнгэрлүү чиглэнэ. Толгой гэдийж, цээж өндийн, бие чангарна. Өөрийнхөөрөө ч байж чадахаа байж жүжиг тоглодог болно. Би олны танил болж дээ. Монголын хүн болж дээ гэж онгирно.

Эго улам томорно. Би л чадна би л мэднэ гэж цээжээ дэлднэ. Надаас өөр хүн байхгүй юм шиг гайхуулна. Бусдыг хүндлэхийг биш өөрийгөө хүндрүүлэхийг хүснэ. Бусдыг сонсохыг биш өөрийгөө сонсгохыг хүснэ.Бусдад гайхуулах гэж, бусдын анхаарлыг татах гэж хичээнэ. Нэр нь хугарахаас сүнс харсан мэт айж хоёр дүр эсгэн гэртээ нэг өөр, гэрээс гарахаараа тэс өөр хүн болж жүжиглэнэ. Хүмүүс чамайг анзаарахгүй бол далдуур дотроо бухимдна.

Магтуулахыг хүснэ. Хүмүүст чи одоо мундаг аа биш онгироогоо өөрөө мэдэхгүй харуулж эхэлнэ. Бусад одоо чиний сүрхийг биш сэхүүнийг чинь олж харна. Ямар онгироо юм бэ гэж дотроо бодно. Та тэгж харж байна гэж мэдэхгүй намайг эд нар харж биширч байна гэж хошгорно. Хэрэв та ийм болж байгаа бол оддын өвчин тусжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих