nalaih-bizon

Үндэсний дээд лигт “Налайх Бизон” тэргүүлж эхэллээ

Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунаж үлдээд байсан тэгвэл Үндэсний лигийн дэд хэсгийн “шилдэг дөрвөн”-ийн тулаан уржигдар эхэллээ. Үндэсний лигийн дэд хэсгийн шилдэг дөрвийн хоёр дахь тоглолт “Хэнтий ЭБЭГ”, “ Налайх Бизон” багийн хооронд боллоо.

~Үндэсний дээд лигт “Налайх Бизон” тэргүүлж эхэллээ~

Тус тоглолт эхнээсээ л өгөө аваатай маш сонирхолтой болж, хоёр баг дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрсөлдсөн. Ийн эцсийн мөчид оноо 100-100 харьцаатай тэнцэхэд “Налайх Бизон” багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ довтолгоогоо амжилттай болгосноор тэргүүлэл тус багт очсон юм. Харин сүүлийн таван секундэд Хэнтий аймгийн баг довтолгоо хийсэн ч бөмбөгөө алдсанаар 100-102 харьцаатай “Налайх Бизон” баг хожлоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих