mongol-bietnam-2019

Монгол, Вьетнамын багийн тоглолт болно

2020 онд зохион байгуулагдах АХБХ-ны 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсэгт манай улс багтан өрсөлдөж байгаа билээ. Энэ шатны тоглолтууд маргааш Вьетнам Улсын Хо Ши Мин хотод болох бөгөөд манай улсын 19 хүртэлх насны шигшээ багийн залуус нээлтийн тоглолтоо эзэн багийн эсрэг хийнэ.

Өчигдөр тэмцээний өмнөх хэвлэлийн хурал Хо Ши Мин хотын REX зочид буудлын хурлын танхимд болж, оролцогч дөрвөн багийн ахлах дасгалжуулагч оролцлоо.

Монголын 19 насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик “Талбайн эзэн орны багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт хүндхэн болно гэдгийг мэдэж байна. Бидэнд довтолгоо бүр, хамгаалалт бүр, бөмбөг бүр, дамжуулалт бүр маш чухал байх болно.” хэмээн Вьетнамын эсрэг хийх тоглолтын өмнөх сэтгэгдлээ хуваалцлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих