huuhdiin-dur-urlagt

Зураачид “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт үзэсгэлэнд нэгдлээ

“Монгол Арт” галерейгаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилд зориулан “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчид өөрсдийн өнцгөөс хүүхдийн үйл хөдлөл, донж төрх, зэргийг гярхай олж харан бүтээлдээ тусгаснаараа онцлог юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 40-өөд уран бүтээлч 100 гаруй уран зураг, зураасан зураг, баримал, арьсан ханын зураг, усан будгаар зурсан бүтээлээ дэлгэжээ.

Тодруулбал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Батмөнх, Н.Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, С.Дондог, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа, Ц.Нарангэрэл, Ц.Эрдэнэцог, Д.Дуйнхоржав, Х.Содномцэрэн, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Т.Бадамжунай, Д.Эрдэнэ, Ш.Баатар, С.Баярбаатар, Б.Очирхуяг, Д.Эрдэнэбилэг, Б.Хонгорзул, Д.Алтангэрэл, Л.Наранхүү, Ч.Өнөржаргал, Ц.Батжаргал, Ч.Одпүрэв, Д.Булгантуяа, Ц.Баттөр Б.Отгонтүвдэн, Г.Ариунболд, Б.Содномдаржаа, Э.Амаржаргал, Т.Одон, П.Ганбат, О.Эрдэнэбулган, А.Сонинбаяр, Б.Мөнхзул, Ж.Болортүвшин, Н.Мөнхтуул, Д.Анхзаяа, Э.Билигт, С.Цацрал нар оролцож буй.

Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих