Анааш тээвэрлэх нь хамгийн хүнд ажил

Энэ дэлхий ертөнцийн хамгийн өндөр амьтанд тооцогддог анааш нь бүхий л улсын амьтны хүрээлэнгүүдэд чимэг болж ирсэн. Гэхдээ энэ амьтныг хот дотор тээвэрлэх нь нэлээд хүндрэлтэй ажил болохыг Хятадын Жинан дахь үйл явдлаас харж болохоор байна. Цахилгааны утас, шугам шигүү байршсан хот дотор чац өндөртэй амьтныг тээвэрлэх нь ихээхэн хүндрэлтэй байсан бөгөөд анаашны хүзүү толгой байнга л урт үргэлжилсэн цахилгааны утастай орооцолдож байжээ.

Анааш нь нэлээд уур уцаартай, тэвдүү амьтан учир хүзүү нь утастай орооцолдох бүрт амьтан хамгаалагчид түүнийг тайвшруулах шаардлагатай болж байсан юм. 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих