undesnii-tolboriin-system

Үндэсний төлбөрийн системд банкуудын гүйцэтгэж буй үүрэг, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэв

Төлбөрийн системд оролцогч байгууллагуудаас бүрдсэн Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн 2 дугаар хуралдаан боллоо.

Ээлжит хуралдаанаар төлбөрийн системд нэвтрүүлээд удаагүй байгаа АСН+ системд шууд болон шууд бус оролцогч хэн байх, дансны нэгдсэн сангийн тухай оролцогч байгууллагуудад тайлбарлалаа. Мөн төлбөрийн системийн нэгдсэн журмын төслийг танилцуулж, үндэсний төлбөрийн системд банкуудын гүйцэтгэж буй үүрэг, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцүүлсэн юм.

Төлбөрийн системийн тухай хуулиар Төлбөр тооцооны үндэсний зөвлөл гэж байсныг Үндэсний төлбөрийн системийн зөвлөл болгож Монголбанкны харьяанд байхаар заасан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн А-261 тушаалаар баталсан дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Тус зөвлөл нь Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадагалмжийн төв, Монголын банкны холбоо, Банк бус бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн бүтэц зохион байгуулалтай. Үндэсний төлбөрийн системийн аюулгүй найдвартай, шуурхай, нэгдмэл байдлыг хангаж ажиллах үүргийг хүлээсэн бөгөөд Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулан ажилладаг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих