Eyush

ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний 09:00 цагаас орон даяар эхлэж байна. 

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана. 

Бүртгүүлэх холбоос: http://eyesh.eec.mn/

Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна.

ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН БҮДҮҮВЧ :

shalgalt-EYSH

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих