tsergiin-duih-alba

Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид Чингис хот доторх авто замыг засварлаж байна

Хэнтий аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу, өнгөрсөн зуны бороонд эвдэрсэн Чингис хот доторх авто замыг засварлах ажлыг Цэргийн дүйцүүлэх албаны 10 алба хаагчид гүйцэтгэж эхэллээ.
Засварын ажилд Битумина ХХК-ийн нойтон аспальт, замын нөхөөсийг ашиглан замын эвдрэлийг чигжэж тэгшилж байна. Тус ажил гурав хоног хоног үргэлжлэх бөгөөд 2 м.кв талбайгаас ихгүй хэмжээтэй эвдрэлийг засаж байгаа гэдгийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ мэдээллээ. Харин заагдсан хэмжээнээс дээш засварын ажлыг авто зам засвар, арчлалтын Харгуй ХХК энэ сарын 20-ны өдөр буюу маргаашаас эхлэн гүйцэтгэж эхэлнэ. Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагч иргэдэд мэргэжлийн байгууллага, бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниас зааварчилгаа өгсөн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар иргэнээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах ажлыг хариуцдаг бөгөөд алба хаагч иргэн алба хаах хугацаандаа зургаан сараас доошгүй хугацаанд тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын дагуу
– Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;
– Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;
– Улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;
– Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх; .
– Орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;
– Улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох гэх мэт журамд заагдсан үйл ажиллагаанд оролцож, цэрэг-эх оронч үзлээр хүмүүждэг байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих