HBHuuhdiin hugliin tuw-1

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Найрамдлын барилга”-тай боллоо

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 14 мянга орчим нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхдийг хөгжих, төлөвших, хүмүүжих нөхцөл бололцоогоор хангах, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаас гадна хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх  чиглэлд хийж буй томоохон ажлын нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болж буй аж.

hugliin tuw-huuhed

төвийн нээлийн ёслол 2019-01-24нд болов

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв ашиглалтад ороход бэлэн боллоо.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн бэлгэдэл болж буй энэхүү төвийн барилга БНХАУ-ын буцалтгүй тусламж 30 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн орчин үеийн нөхөн сэргээх төвийг байгуулан хоёр жил хагасын дотор барьж Монголын талд хүлээлгэн өглөө.

Мөн БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын  хүрээнд тус төвд нэн шаардлагатай байгаа дагалдах бүтээн байгуулалтын нэмэлт гэрээг эцэслэн төвийн орц гарц, дулааны шугамын дээгүүр төмөр бетон гүүр барих, ногоон байгууламж, хүүхдийн спорт талбай байгуулах, гэрэлтүүлэг хийхээс гадна 155 нэр төрлийн эмнэлэг, сувилгааны тоног төхөөрөмжийг нэмж авах шаардлагатай байсныг шийдвэрлүүлж, тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны зардал, орон тоо, санхүүжилтийг Засгийн газраар шийдүүлж энэ оны төсөвт тусгуулжээ.

Шинэ төвийг хүлээн авах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Монгол, Хятад хоёр хөрш орны “Найрамдлын барилга” болсон энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, сургалтын болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрдэж буй бөгөөд хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор гэдгээрээ онцлог юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай нөхөн сэргээх энэхүү төв ашиглалтад орсноор цаг алдалгүй эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхийн хамт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм”   гэдгийг тэмдэглэлээ.

HBH hugjliin tuw

Ашиглалтад хүлээж авсан шинэ төвийг ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хариуцаж ажиллах бөгөөд  тус газрын дарга Ц.Ганчимэгийн хэлснээр тус төвд өдөрт 500 хүүхэд эцэг эхийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой юм байна.

hugliin tuw

төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах эмчилгээнд хамрагдахаас гадна протез, ортопедын энгийн хэрэгслийг өөрт тохируулан хийлгэж авах боломжтойгоос гадна гэр бүлийнхэнд нь эмч, нарийн мэргэжлийн сэргээн заслын мэргэжилтнүүд хичээл зааж зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт, судалгааны ажлыг хийдэг байхаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих