onii-shildeg-nogoochin-huuhed

Хэнтий аймагт “Оны шилдэг ногоочин хүүхэд” шалгаруулна

~Хэнтий аймагт “Оны шилдэг ногоочин хүүхэд” шалгаруулна~

Хэнтийн ногоочдын нэгдсэн сүлжээ ТББ-аас санаачлан “Оны шилдэг ногоочин хүүхэд” шалгаруулах болзолт уралдааныг зарлажээ.

Тус уралдааны зорилго нь хүүхэд залуусыг хүнсний ногоо тариалах замаар тэднийг амьдрах ухаанд суралцах, эрүүл аж төрөх үндэс төлөвшүүлэхэд оршиж байгаа аж.
Уралдаанд тавигдах шаардлага:

-Хүнсний ногоо тариалсан байх
-Хүнсний ногооны төрөл, зүйлийн тоо
-Тухайн ногооны ургалтын үеийн ажлын тэмдэглэл хөтлөх /хөрс бэлтгэлээс ногоог хураах хүртэлх үйл ажиллагааны тэмдэглэл хамаарна/
-Гэрэл зургаар баримтжуулах
-Өөрийн үйл ажиллагааны талаар сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
-Хүнсний ногоо тариалах өөрийн туршлагын хүрээнд эссэ бичих

Энэхүү уралдаан нь 12 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Эхний гурван байрыг тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, сурагч бүрт хүнсний ногоо арчлах зориулалт бүхий гар багаж бэлэглэх гэнэ. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр ирэх 11 дүгээр сард үзэсгэлэн гаргах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих