covid

ТОЙМ-37: “Covid-19”-ын эргэн тойронд

1. Бостон дахь “Бет Израил Диконессын анагаах ухааны төв”-ийн аденовирусийн серотип 26 (Ad26) вектор дээр суурилсан “SARS-CoV-2”-ийн вакцины нэг удаагийн тунг сармагчинд туршихад дархлааны хариу урвал сайн байжээ.
2. Биотехнологийн Модерна компанийн туршиж буй Ковид-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн судалгаагаар 2 тунт “mRNA-1273” вакцин хүний биед SARS-CoV-2 халдвараас хамгаалах хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж байгааг тодорхойлжээ.

~”Covid-19″-ын эргэн тойронд~

3. Английн судлаачид дэлхийн 149 улс оронд 2020 оны 1-р сарын 1-ээс 5-р сарын 30-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хорио, хөдөлгөөн хязгаарлалтын нөлөөг судлахад Ковид-19-ийн тохиолдлыг дунджаар 13%-иар бууруулсан гэж үзэж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, сургууль хаах, олон нийтийн цугларалтыг цуцалсан нь нөлөө үзүүлсэн болохыг дурьджээ.
4. Олон улсын хамтарсан судлаачдын баг 13 улс, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 108 кластертай 65 судалгаанд тойм хийхэд 66.7% нь БНХАУ-д бүртгэгдсэн байна. Гол төлөв гэр бүл, олон нийтийн газар, худалдааны төв, шашны байгууллага, асрамжийн газарт халдвар голомтлон гарсан байна.
5. АНУ-ын Ковид-19-ийн хүнд хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүний сийвэнгээс гарган авсан эсрэгбиеийн эмчилгээний үр дүнг судлах 2 шинэ эмнэлзүйн туршилт хийж эхэлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих